Залуус дүү нартаа өгөх зөвлөмж
1. Нас бол тоо- 30тай хүүхэд байхад 20той эцэг эх болсон хэрсүү нэгэн байдаг. 2. Нас бол тоо биш - эрүүл мэнд, хүүхэд төрүүлж өсгөхөд маргаангүй насны зөрүү мэдрэгдэнэ. 3. Хосуудын хувьд хүүхдээс өмнөх ба дараах амьдрал эрс тэс өөр. Хүүхэдтэй болсоноор бие биенийгээ болон өөрийнхөө олон шинэ зүйлийг олж мэднэ. 4. Бодоод хойш тавиад байлгүй сэтгэлийн мухарт байгаа хиймээр байгаа зүйлээ хойшлуулалгүй хий. 5. Өөртөө итгэлт эй байхад үргэлж суралц,итгэлтэй болгодог зүйлээ ол, түүнийгээ улам зүлгүүрдэж гялалз. 6. Аав ээжийнхээ нэрийг баасдахгүй хүн бол. 7. Өөрийгөө бяцхан рекламдаж сур. Эрдэмтэй хүн даруу байлаа гээд одоо цагт хэн ч чамайг олж харахгүй, үнэлэхгүй, хийсэн ажлыг чинь бусад завшина.