Өөрийгөө олох нь
Өөрийн дуртай зүйлээ хийж тэрнээсээ кайф авч амьдардаг, өөрийгөө олсон хүн гэж хэнийг хэлэх вэ? Хийж буй зүйлээсээ догдлол хөөрлийг мэдрэхийг хэлэх үү? Амар амгаланг мэдэрч буйг хэлэх үү? Өөрийн бага насанд дуртай байсан, төрөлхөөсөө зөнгөөрөө татагддаг тэр нэгэн зүйлээ олохыг хэлэх үү? Хүн өөрийгөө олох биш бүтээдэг гэж бас хэлэх юм. Энэ нь бас юу гэсэн үг вэ? Шинэ зүйлүүд туршиж хэрэгжүүлж, өөрийгөө шинээр нээхийг хэлж байна уу? Энэ мэт олон бодол хөвөрч төөрөлдөх боллоо. Өөрийн дуртай ажил мэргэжлээ олсон гэж бодсон ч цагт баригдах дургүй тул оффис ажил хиймээргүй. Дуртай ажлаа заавал нэг байгууллагаар дамжуулж биш өөрөө хувиараа хийж болох юм гэж санав. Тэгсэн ч нэг л юм дутуу, нэг юманд дурлаж, асаж, догдолж хөөрмөөр санагдах. Дээр үед өөрийгөө олох талаар ойлголтгүй, олон сонголт дунд төөрөөд, мэдээллийн их урсгалд живээд байдгүй, амьдрал ийм л байх ёстой гээд нэгдлийн хэдэн малаа маллаад амьдарч байсан өвөг дээдсийн маань сэтгэл арай амар...