Posts

Showing posts from September, 2024

Санаж явбал бүтнэ

Сүүлийн үед хүмүүс Манифестинг гэж их ярих болсон. Яг үнэндээ энэ нь тийм шинэлэг зүйл биш Монголчууд маань  Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гээд яг онож хэлсэн шиг санагдах болсон. Манифестинг гэдэг нь хүсэл зорилгоо илүү хэлбэржүүлж, зүгээр нэг санаж явах биш бүр зураг дүрсжүүлж хүсэл чинь биелсэн мэт мэдрэхийг хэлээд байгаа. Бид өдөр тутмын амьдралдаа дарагдан нэг л мэдэхэд хүсэл мөрөөдөл хэтийн зорилгоо умартсан байдаг. Ялангуяа хүүхэдтэй бол хүүхдүүдийнхээ төлөө гэсээр хүсэл мөрөөдлөө умартахад амархан. Гэртээ хүүхдээ харж байгаа надад олон санаа орж ирнэ, юм юм хийж үзмээр санагдана. Энэ үедээ би өөрийгөө төөрөгдүүлэхгүй юм юмруу үсчихгүйн тулд тэмдэгллийн дэвтэр болон утсан дээрээ өөрийн зорилго шийдвэрүүдээ бичиж хадгалдаг. Олон санаа төрж зорилгоо умартах үедээ тэдгээрийгээ харахаар  сэтгэл тайван болдог. Мөн сошиал медиа хэрэглээгээ багасгаж оронд нь ном уншиснаар бусдын нөлөөнд автаж олон зүйл хийж үзмээр санагдахгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхолдоо төвлөрч өөр...