Posts

Showing posts from October, 2024

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Надад нөлөөлсөн дараагийн улс бол Америк улс юм.  4. Гучин нас гарсан хойноо анх удаа энэ улсад хөл тавьсан ч намайг 8 настай байхад аав маань ажлааар Америк явж, 9 настай байхад нагац эгч маань Америк нөхөртэй болсоноор тус улсын хэл соёлын зах зухаас мэдэрч эхэлсэн юм. Америк хүргэн ах сүүлийн үеийн кинонууд авчирч Зул сарын баярыг нижгэр тэмдгэлдэг байв. Зурагтаар гарсан Америк кино үзэж байгаад кинон дээрх охиныг дуурайж анх удаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлж билээ.  Өсвөр насанд ангийнхан дунд маань Backstreet boys-г мэдэдгүй хүүхэдгүй, миний хамгийн анхны худалдан авч байсан касет Mariah Carey байлаа. Гэртээ ганцаарааг үзэж гэрт маань хулгайч орж ирээд би тэднийг ингэж чадах юмсан гэх гэнэн бодол орж ирнэ. Ийнхүү Америк дуу хөгжим киногоор манай үеийн ихэнх хүүхдүүд амьсгалж байсан үе.  Алс холын Америкт хэзээ нэгэн цагт хөл тавих хүсэлтэй байсан надад Америкт амьдран суугаа дүү болон нагац эгчийндээ зочлох урилга ирсэн ч  визэнд татгалзсан хариу авч итгэж чадах...