Өнөөдөр өдөр гэнэт нээх гоё бууз идмээр санагдаад хэдэн бууз авлаа. Яг идээд эхэлсэн чинь гэнэт идмээргүй ч юм шиг санагдаад, нэгэнт авцан болохоор савлуулаад аваад явж байсан чинь нэг бацаан хүрж ирээд "Эгчээ хоолны мөнгө байвал өгөөч" гэв .Харсан чинь нээх танил царай , юу билээ гээд санасан чинь сарын өмнө надад Ментос бохь шахаж байсан жаал байв. Энэ хүүхэдтэй байнга дайралдах юмаа гэж бодонгоо, " За миний дүү энийг ав, тэгээд гэртээ харь за юу, ингэхэд ээж аав чинь байдаг юмуу?" гэсэн миний асуултыг тоож байгаа ч шинжгүй хурдхан буузаа идэхээр нөгөө жаал гүйн одлоо. Тэгээд би өөрийнхөө хэлсэн үгийг бодохоор инээд ч хүрэх шиг, гэртээ харь гэнэ шүү, гэргүй болоод л ингээд явж байгаа ч юм билүү. Энэ жаалд би арай өөр томоор яаж туслаж чадах вэ? гэж бодсоор ажилруугаа орлоо. Одоохондоо би бусад олон гудамжинд мөнгө гуйж яваа хүүхдүүдэд орон байр, боловсрол гэх зэрэгт нь тусалж дэмжиж чадахгүй ч гэлээ өөрт байгаа нөөц боломжоор хирээр туслахыг хичээх болноо.
Posts
Showing posts from November, 2008
- Get link
- X
- Other Apps
Би энэ блог дээрээ өдөр тутам өчүүхэн ч гэсэн бусдад инээмсэглэл бэлэглэж, бага ч гэсэн тус дэм болсон зүйлсээ тэмдэглэж байх болно. Та бүхэн ч бас нэгдэхийг хүсвэл өөрийнхөө бусдад зориулж хийсэн, бусдыг гэсэн өчүүхэн сэтгэлээ энд хуваалцаж болно.Та бүхэнд нээлттэй шүү. Бусдын төлөө хийсэн бүхэн том байх албагүй.Далайд дусал гэдэг шүү дээ. Зүгээр л бие биедээ урмын үг хайралсан ч байж болно, машин барьж явахдаа бусдыгаа хүндэлж зам тавьж өгсөн ч байж болно, таксиний жолоочид буухдаа баярлалаа гэсэн ч болно. Хэн бүхний хийж чадах жижиг зүйлс нийгмийн өдөр тутмын харьцаанд чухал нөлөө үзүүлж хэн нэгэд баяр баясгалан ч авчирч болох юм.