Өнөөдөр өдөр гэнэт нээх гоё бууз идмээр санагдаад хэдэн бууз авлаа. Яг идээд эхэлсэн чинь гэнэт идмээргүй ч юм шиг санагдаад, нэгэнт авцан болохоор савлуулаад аваад явж байсан чинь нэг бацаан хүрж ирээд "Эгчээ хоолны мөнгө байвал өгөөч" гэв .Харсан чинь нээх танил царай , юу билээ гээд санасан чинь сарын өмнө надад Ментос бохь шахаж байсан жаал байв. Энэ хүүхэдтэй байнга дайралдах юмаа гэж бодонгоо, " За миний дүү энийг ав, тэгээд гэртээ харь за юу, ингэхэд ээж аав чинь байдаг юмуу?" гэсэн миний асуултыг тоож байгаа ч шинжгүй хурдхан буузаа идэхээр нөгөө жаал гүйн одлоо.
Тэгээд би өөрийнхөө хэлсэн үгийг бодохоор инээд ч хүрэх шиг, гэртээ харь гэнэ шүү, гэргүй болоод л ингээд явж байгаа ч юм билүү. Энэ жаалд би арай өөр томоор яаж туслаж чадах вэ? гэж бодсоор ажилруугаа орлоо.
Одоохондоо би бусад олон гудамжинд мөнгө гуйж яваа хүүхдүүдэд орон байр, боловсрол гэх зэрэгт нь тусалж дэмжиж чадахгүй ч гэлээ өөрт байгаа нөөц боломжоор хирээр туслахыг хичээх болноо.

Comments

Popular posts from this blog

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

Залуус дүү нартаа өгөх зөвлөмж