Би энэ блог дээрээ өдөр тутам өчүүхэн ч гэсэн бусдад инээмсэглэл бэлэглэж, бага ч гэсэн тус дэм болсон зүйлсээ тэмдэглэж байх болно. Та бүхэн ч бас нэгдэхийг хүсвэл өөрийнхөө бусдад зориулж хийсэн, бусдыг гэсэн өчүүхэн сэтгэлээ энд хуваалцаж болно.Та бүхэнд нээлттэй шүү.

Бусдын төлөө хийсэн бүхэн том байх албагүй.Далайд дусал гэдэг шүү дээ.

Зүгээр л бие биедээ урмын үг хайралсан ч байж болно, машин барьж явахдаа бусдыгаа хүндэлж зам тавьж өгсөн ч байж болно, таксиний жолоочид буухдаа баярлалаа гэсэн ч болно. Хэн бүхний хийж чадах жижиг зүйлс нийгмийн өдөр тутмын харьцаанд чухал нөлөө үзүүлж хэн нэгэд баяр баясгалан ч авчирч болох юм.

Comments

Popular posts from this blog

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

Залуус дүү нартаа өгөх зөвлөмж