Posts

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Надад нөлөөлсөн дараагийн улс бол Америк улс юм.  4. Гучин нас гарсан хойноо анх удаа энэ улсад хөл тавьсан ч намайг 8 настай байхад аав маань ажлааар Америк явж, 9 настай байхад нагац эгч маань Америк нөхөртэй болсоноор тус улсын хэл соёлын зах зухаас мэдэрч эхэлсэн юм. Америк хүргэн ах сүүлийн үеийн кинонууд авчирч Зул сарын баярыг нижгэр тэмдгэлдэг байв. Зурагтаар гарсан Америк кино үзэж байгаад кинон дээрх охиныг дуурайж анх удаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлж билээ.  Өсвөр насанд ангийнхан дунд маань Backstreet boys-г мэдэдгүй хүүхэдгүй, миний хамгийн анхны худалдан авч байсан касет Mariah Carey байлаа. Гэртээ ганцаарааг үзэж гэрт маань хулгайч орж ирээд би тэднийг ингэж чадах юмсан гэх гэнэн бодол орж ирнэ. Ийнхүү Америк дуу хөгжим киногоор манай үеийн ихэнх хүүхдүүд амьсгалж байсан үе.  Алс холын Америкт хэзээ нэгэн цагт хөл тавих хүсэлтэй байсан надад Америкт амьдран суугаа дүү болон нагац эгчийндээ зочлох урилга ирсэн ч  визэнд татгалзсан хариу авч итгэж чадахгүй уйлж билээ. Инг

Санаж явбал бүтнэ

Сүүлийн үед хүмүүс Манифестинг гэж их ярих болсон. Яг үнэндээ энэ нь тийм шинэлэг зүйл биш Монголчууд маань  Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гээд яг онож хэлсэн шиг санагдах болсон. Манифестинг гэдэг нь хүсэл зорилгоо илүү хэлбэржүүлж, зүгээр нэг санаж явах биш бүр зураг дүрсжүүлж хүсэл чинь биелсэн мэт мэдрэхийг хэлээд байгаа. Бид өдөр тутмын амьдралдаа дарагдан нэг л мэдэхэд хүсэл мөрөөдөл хэтийн зорилгоо умартсан байдаг. Ялангуяа хүүхэдтэй бол хүүхдүүдийнхээ төлөө гэсээр хүсэл мөрөөдлөө умартахад амархан. Гэртээ хүүхдээ харж байгаа надад олон санаа орж ирнэ, юм юм хийж үзмээр санагдана. Энэ үедээ би өөрийгөө төөрөгдүүлэхгүй юм юмруу үсчихгүйн тулд тэмдэгллийн дэвтэр болон утсан дээрээ өөрийн зорилго шийдвэрүүдээ бичиж хадгалдаг. Олон санаа төрж зорилгоо умартах үедээ тэдгээрийгээ харахаар  сэтгэл тайван болдог. Мөн сошиал медиа хэрэглээгээ багасгаж оронд нь ном уншиснаар бусдын нөлөөнд автаж олон зүйл хийж үзмээр санагдахгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхолдоо төвлөрч өөрийгөө илү

Өөрийнхөөрөө жаргах зориг хэр олон хүнд байдаг бол?

Өөрийнхөөрөө жаргах зориг хэр олон хүнд байдаг бол?  Гаднах төрх өдөр тутмын жижиг үйлдэлүүдээс эхлээд бүх зүйл дээр хажуудах хүмүүсээрээ их бага хэмжээгээр тушуулсаар сүүлдээ өөрийнхөөрөө хөдлөх зориггүй болсон байдаг нь юутай гунигтай. 

Өөрийгөө олох нь

Өөрийн дуртай зүйлээ хийж тэрнээсээ кайф авч амьдардаг, өөрийгөө олсон хүн гэж хэнийг хэлэх вэ?  Хийж буй зүйлээсээ догдлол хөөрлийг мэдрэхийг хэлэх үү? Амар амгаланг мэдэрч буйг хэлэх үү?  Өөрийн бага насанд дуртай байсан, төрөлхөөсөө зөнгөөрөө татагддаг тэр нэгэн зүйлээ олохыг хэлэх үү?  Хүн өөрийгөө олох биш бүтээдэг гэж бас хэлэх юм. Энэ нь бас юу гэсэн үг вэ? Шинэ зүйлүүд туршиж хэрэгжүүлж, өөрийгөө шинээр нээхийг хэлж байна уу?  Энэ мэт олон бодол хөвөрч төөрөлдөх боллоо.  Өөрийн дуртай ажил мэргэжлээ олсон гэж бодсон ч цагт баригдах дургүй тул оффис ажил хиймээргүй. Дуртай  ажлаа заавал нэг байгууллагаар дамжуулж биш өөрөө хувиараа хийж болох юм гэж санав. Тэгсэн ч нэг л юм дутуу, нэг юманд дурлаж, асаж, догдолж хөөрмөөр санагдах.  Дээр үед өөрийгөө олох талаар ойлголтгүй, олон сонголт дунд төөрөөд, мэдээллийн их урсгалд живээд байдгүй, амьдрал ийм л байх ёстой гээд нэгдлийн хэдэн малаа маллаад амьдарч байсан өвөг дээдсийн маань сэтгэл арай амар тайван байсан болов уу? 

Надад нөлөөлсөн улс орнууд

1. Миний хамгийн анх хилийн дээс алхсан улс бол Орос улс юм. Тэнд би анх амьтаны хүрээлэн үзэж, МкДоналдс, банана, тоор зэргийг идэж үзэж билээ. Гадаа орос хүүхдүүдтэй тоглоод л, анхны сурсан гадаад хэл маань орос хэл болсон юм. Нэг орос эмээ надад Ольга гэдэг орос нэр хүртэл өгч байв. Сургуулийн нас болоход Орос сургуульд орж тус улсын хэл соёлтой улам гүнзгий танилцсан билээ. Ийм ч учраас яах аргаггүй орос дуу, хоол гээд бүх юманд дуртай. Бага насны сайхан дурсамжуудын маань томоохон хэсэг яах аргаггүй энэ улстай холбогддог болохоор дэлгэрүүлж бичвэл их юм бий. Орос улсыг надтай ойртуулсан хүн бол нагац эгч маань гэдгийг дурьдах нь зүйтэй.   2. Дараагийн нөлөө бүхий улс бол нөгөө хөрш маань болох Хятад. Энэ улс миний хилийн дээс алхсан хоёр дахь улс болсон юм. Жижгхэн охин байсан би том том дэлгүүрт урд хожид харж бгаагүй гоё тоглоомнууд харж бсанаа санадаг. Тэндээс авсан хүүхэлдэйн байшин одоо хүртэл надад бий. Сүүлд их сургуульд орохдоо Бээжинд сурсанаар тухайн улстай бүр нягт хол

Хөдөө 2 сар амьдраад ухаарсан зүйлс

- Байгаль дэлхийтэйгээ ойр амьдарсанаар тэсвэр тэвчээрт суралцдаг юм байна. Наад зах нь цаг агаарын өөрчлөлтийг биерээ шууд мэдрэнэ. Хүйтэн бороог цонхоор тухтай гэгч нь ажиглаж суух биш өрхөө татан, борооноос өмнө амжиж түлээ мод оруулна. Халуунд халж хүйтэнд хөрнө.  - Цаг агаар хамгийн чухал !  Өдрийн хийх ажил, төлөвлөгөөнд шууд нөлөөлдөг. Нартай өдөр хувцасаа угааж, бороотой өдрүүдэд норсон түлээ модоо хатаах гээд ажил ундрана. Хотод бол цаг агаар "юу өмсөх вэ?" гэдэгт л хариулдаг байлаа.  - Энгийн үйлдлүүд энд энгийн биш санагдана. Өглөө орноосоо босж нүүр гараа угаах, орой орондоо орохдоо бэлдэх зэрэг нь хөдөө өглөө оройн хүйтэнд тийм ч амар үйлдэл биш.   - Жендэрийн эрх тэгш байдал гэж юусан билээ. Хөдөөгийн өдөр тутмын ажил үүрэг жендэрээр яв цав хуваагдна. Эрчүүд түлээ мод, ус, мах зэргийг бэлдэж эмэгтэйчүүд цагаан идээ бэлдэх, цай хоол, аяга таваг, тогоо. Эхнэрээ яагаад "тогооны хүн" гэх болсонг энд утгаар нь харав. Өөр зөндөө юм сурлаа, мэдэрлээ. Бичээд б

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

 Хотоос зайдуу хаус сонирхож байгаа хүмүүст: Утааны улирал эхлэхээр зусланд байшингүй хүмүүс байшинтай болж утаагүй орчинд амьдрах талаар боддог. Манай гэр бүл мөн ялгаагүй хүүхдүүдээ утаанаас хол байлгахыг хичээж 3 дахь хаусаа түрээслэж байгаагийн хувьд өөрийн анзаарсан зүйл, зөвлөмж бичье. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох бизээ.  1. 4 улирлын байшин барих эсвэл худалдаж авах гэж байгаа бол байршлаа сайн тооцоллох. Бидний өмнөх байшин түрээсийн зориулалттай баригдсан жижгхэн, хажуудаа 3 хөрш айлтай таунхаус маягийн байшин байв. Олон хөрш солигдсоор, тогтмол байдаг нь ганц манайх. Шинэ хөрш ирээд удаан амьдрах болтой баахан тавилга нүүлгэж авчраад л угийн хамаг юмтайгаа байшинг улам тохижуулж бсанаа сар хүрэхгүй за энэ холоос ажил сургуульд явна гэж худлаа юм байнаа гээд утааруугаа нүүгээд явчна. Тэхээс ч өөр аргаггүй. Гадаад шиг хурдны замтай биш. Үлдсэн ганц хөрш маань түрээсээ төлөөд байгаа мөртлөө хагас бүтэн сайнд хааяа нэг ирнэ. Түрээс төлж байгаа мөртлөө ирэхгүй байхад төлдгүй өөрийн