Хөдөө 2 сар амьдраад ухаарсан зүйлс

- Байгаль дэлхийтэйгээ ойр амьдарсанаар тэсвэр тэвчээрт суралцдаг юм байна. Наад зах нь цаг агаарын өөрчлөлтийг биерээ шууд мэдрэнэ. Хүйтэн бороог цонхоор тухтай гэгч нь ажиглаж суух биш өрхөө татан, борооноос өмнө амжиж түлээ мод оруулна. Халуунд халж хүйтэнд хөрнө. 

- Цаг агаар хамгийн чухал !  Өдрийн хийх ажил, төлөвлөгөөнд шууд нөлөөлдөг. Нартай өдөр хувцасаа угааж, бороотой өдрүүдэд норсон түлээ модоо хатаах гээд ажил ундрана. Хотод бол цаг агаар "юу өмсөх вэ?" гэдэгт л хариулдаг байлаа. 

- Энгийн үйлдлүүд энд энгийн биш санагдана. Өглөө орноосоо босж нүүр гараа угаах, орой орондоо орохдоо бэлдэх зэрэг нь хөдөө өглөө оройн хүйтэнд тийм ч амар үйлдэл биш.  

- Жендэрийн эрх тэгш байдал гэж юусан билээ. Хөдөөгийн өдөр тутмын ажил үүрэг жендэрээр яв цав хуваагдна. Эрчүүд түлээ мод, ус, мах зэргийг бэлдэж эмэгтэйчүүд цагаан идээ бэлдэх, цай хоол, аяга таваг, тогоо. Эхнэрээ яагаад "тогооны хүн" гэх болсонг энд утгаар нь харав.

Өөр зөндөө юм сурлаа, мэдэрлээ. Бичээд байвал дуусахгүй нь...

2021.08.24

Comments

Popular posts from this blog

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

Залуус дүү нартаа өгөх зөвлөмж