Posts

Showing posts from April, 2024

Надад нөлөөлсөн улс орнууд

1. Миний хамгийн анх хилийн дээс алхсан улс бол Орос улс юм. Тэнд би анх амьтаны хүрээлэн үзэж, МкДоналдс, банана, тоор зэргийг идэж үзэж билээ. Гадаа орос хүүхдүүдтэй тоглоод л, анхны сурсан гадаад хэл маань орос хэл болсон юм. Нэг орос эмээ надад Ольга гэдэг орос нэр хүртэл өгч байв. Сургуулийн нас болоход Орос сургуульд орж тус улсын хэл соёлтой улам гүнзгий танилцсан билээ. Ийм ч учраас яах аргаггүй орос дуу, хоол гээд бүх юманд дуртай. Бага насны сайхан дурсамжуудын маань томоохон хэсэг яах аргаггүй энэ улстай холбогддог болохоор дэлгэрүүлж бичвэл их юм бий. Орос улсыг надтай ойртуулсан хүн бол нагац эгч маань гэдгийг дурьдах нь зүйтэй.   2. Дараагийн нөлөө бүхий улс бол нөгөө хөрш маань болох Хятад. Энэ улс миний хилийн дээс алхсан хоёр дахь улс болсон юм. Жижгхэн охин байсан би том том дэлгүүрт урд хожид харж бгаагүй гоё тоглоомнууд харж бсанаа санадаг. Тэндээс авсан хүүхэлдэйн байшин одоо хүртэл надад бий. Сүүлд их сургуульд орохдоо Бээжинд сурсанаар тухайн улстай бүр...

Хөдөө 2 сар амьдраад ухаарсан зүйлс

- Байгаль дэлхийтэйгээ ойр амьдарсанаар тэсвэр тэвчээрт суралцдаг юм байна. Наад зах нь цаг агаарын өөрчлөлтийг биерээ шууд мэдрэнэ. Хүйтэн бороог цонхоор тухтай гэгч нь ажиглаж суух биш өрхөө татан, борооноос өмнө амжиж түлээ мод оруулна. Халуунд халж хүйтэнд хөрнө.  - Цаг агаар хамгийн чухал !  Өдрийн хийх ажил, төлөвлөгөөнд шууд нөлөөлдөг. Нартай өдөр хувцасаа угааж, бороотой өдрүүдэд норсон түлээ модоо хатаах гээд ажил ундрана. Хотод бол цаг агаар "юу өмсөх вэ?" гэдэгт л хариулдаг байлаа.  - Энгийн үйлдлүүд энд энгийн биш санагдана. Өглөө орноосоо босж нүүр гараа угаах, орой орондоо орохдоо бэлдэх зэрэг нь хөдөө өглөө оройн хүйтэнд тийм ч амар үйлдэл биш.   - Жендэрийн эрх тэгш байдал гэж юусан билээ. Хөдөөгийн өдөр тутмын ажил үүрэг жендэрээр яв цав хуваагдна. Эрчүүд түлээ мод, ус, мах зэргийг бэлдэж эмэгтэйчүүд цагаан идээ бэлдэх, цай хоол, аяга таваг, тогоо. Эхнэрээ яагаад "тогооны хүн" гэх болсонг энд утгаар нь харав. Өөр зөндөө юм сурлаа, мэдэрлээ. Бичэ...

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

 Хотоос зайдуу хаус сонирхож байгаа хүмүүст: Утааны улирал эхлэхээр зусланд байшингүй хүмүүс байшинтай болж утаагүй орчинд амьдрах талаар боддог. Манай гэр бүл мөн ялгаагүй хүүхдүүдээ утаанаас хол байлгахыг хичээж 3 дахь хаусаа түрээслэж байгаагийн хувьд өөрийн анзаарсан зүйл, зөвлөмж бичье. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох бизээ.  1. 4 улирлын байшин барих эсвэл худалдаж авах гэж байгаа бол байршлаа сайн тооцоллох. Бидний өмнөх байшин түрээсийн зориулалттай баригдсан жижгхэн, хажуудаа 3 хөрш айлтай таунхаус маягийн байшин байв. Олон хөрш солигдсоор, тогтмол байдаг нь ганц манайх. Шинэ хөрш ирээд удаан амьдрах болтой баахан тавилга нүүлгэж авчраад л угийн хамаг юмтайгаа байшинг улам тохижуулж бсанаа сар хүрэхгүй за энэ холоос ажил сургуульд явна гэж худлаа юм байнаа гээд утааруугаа нүүгээд явчна. Тэхээс ч өөр аргаггүй. Гадаад шиг хурдны замтай биш. Үлдсэн ганц хөрш маань түрээсээ төлөөд байгаа мөртлөө хагас бүтэн сайнд хааяа нэг ирнэ. Түрээс төлж байгаа мөртлөө ирэхгүй байхад төлдг...