Posts

Өөрийнхөөрөө жаргах зориг хэр олон хүнд байдаг бол?

Өөрийнхөөрөө жаргах зориг хэр олон хүнд байдаг бол?  Гаднах төрх өдөр тутмын жижиг үйлдэлүүдээс эхлээд бүх зүйл дээр хажуудах хүмүүсээрээ их бага хэмжээгээр тушуулсаар сүүлдээ өөрийнхөөрөө хөдлөх зориггүй болсон байдаг нь юутай гунигтай. 

Өөрийгөө олох нь

Өөрийн дуртай зүйлээ хийж тэрнээсээ кайф авч амьдардаг, өөрийгөө олсон хүн гэж хэнийг хэлэх вэ?  Хийж буй зүйлээсээ догдлол хөөрлийг мэдрэхийг хэлэх үү? Амар амгаланг мэдэрч буйг хэлэх үү?  Өөрийн бага насанд дуртай байсан, төрөлхөөсөө зөнгөөрөө татагддаг тэр нэгэн зүйлээ олохыг хэлэх үү?  Хүн өөрийгөө олох биш бүтээдэг гэж бас хэлэх юм. Энэ нь бас юу гэсэн үг вэ? Шинэ зүйлүүд туршиж хэрэгжүүлж, өөрийгөө шинээр нээхийг хэлж байна уу?  Энэ мэт олон бодол хөвөрч төөрөлдөх боллоо.  Өөрийн дуртай ажил мэргэжлээ олсон гэж бодсон ч цагт баригдах дургүй тул оффис ажил хиймээргүй. Дуртай  ажлаа заавал нэг байгууллагаар дамжуулж биш өөрөө хувиараа хийж болох юм гэж санав. Тэгсэн ч нэг л юм дутуу, нэг юманд дурлаж, асаж, догдолж хөөрмөөр санагдах.  Дээр үед өөрийгөө олох талаар ойлголтгүй, олон сонголт дунд төөрөөд, мэдээллийн их урсгалд живээд байдгүй, амьдрал ийм л байх ёстой гээд нэгдлийн хэдэн малаа маллаад амьдарч байсан өвөг дээдсийн маань сэтгэл арай амар...

Надад нөлөөлсөн улс орнууд

1. Миний хамгийн анх хилийн дээс алхсан улс бол Орос улс юм. Тэнд би анх амьтаны хүрээлэн үзэж, МкДоналдс, банана, тоор зэргийг идэж үзэж билээ. Гадаа орос хүүхдүүдтэй тоглоод л, анхны сурсан гадаад хэл маань орос хэл болсон юм. Нэг орос эмээ надад Ольга гэдэг орос нэр хүртэл өгч байв. Сургуулийн нас болоход Орос сургуульд орж тус улсын хэл соёлтой улам гүнзгий танилцсан билээ. Ийм ч учраас яах аргаггүй орос дуу, хоол гээд бүх юманд дуртай. Бага насны сайхан дурсамжуудын маань томоохон хэсэг яах аргаггүй энэ улстай холбогддог болохоор дэлгэрүүлж бичвэл их юм бий. Орос улсыг надтай ойртуулсан хүн бол нагац эгч маань гэдгийг дурьдах нь зүйтэй.   2. Дараагийн нөлөө бүхий улс бол нөгөө хөрш маань болох Хятад. Энэ улс миний хилийн дээс алхсан хоёр дахь улс болсон юм. Жижгхэн охин байсан би том том дэлгүүрт урд хожид харж бгаагүй гоё тоглоомнууд харж байсанаа санадаг. Тэндээс авсан хүүхэлдэйн байшин одоо хүртэл надад бий. Сүүлд их сургуульд орохдоо Бээжинд сурсанаар тухайн улстай б...

Хөдөө 2 сар амьдраад ухаарсан зүйлс

- Байгаль дэлхийтэйгээ ойр амьдарсанаар тэсвэр тэвчээрт суралцдаг юм байна. Наад зах нь цаг агаарын өөрчлөлтийг биерээ шууд мэдрэнэ. Хүйтэн бороог цонхоор тухтай гэгч нь ажиглаж суух биш өрхөө татан, борооноос өмнө амжиж түлээ мод оруулна. Халуунд халж хүйтэнд хөрнө.  - Цаг агаар хамгийн чухал !  Өдрийн хийх ажил, төлөвлөгөөнд шууд нөлөөлдөг. Нартай өдөр хувцасаа угааж, нойтон түлээ модоо хатаах гээд ажил ундрана. Хотод бол цаг агаар "юу өмсөх вэ?" гэдэгт л хариулдаг байлаа.  - Энгийн үйлдлүүд энд энгийн биш санагдана. Өглөө орноосоо босж нүүр гараа угаах, орой орондоо орохдоо бэлдэх зэрэг нь хөдөө өглөө оройн хүйтэнд тийм ч амар үйлдэл биш.   - Жендэрийн эрх тэгш байдал гэж юусан билээ. Хөдөөгийн өдөр тутмын ажил үүрэг жендэрээр яв цав хуваагдна. Эрчүүд түлээ мод, ус, мах зэргийг бэлдэж эмэгтэйчүүд цагаан идээ бэлдэх, цай хоол, аяга таваг, тогоо. Эхнэрээ яагаад "тогооны хүн" гэх болсонг энд утгаар нь харав. Өөр зөндөө юм сурлаа, мэдэрлээ. Бичээд байвал дуусахгү...

Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

 Хотоос зайдуу хаус сонирхож байгаа хүмүүст: Утааны улирал эхлэхээр зусланд байшингүй хүмүүс байшинтай болж утаагүй орчинд амьдрах талаар боддог. Манай гэр бүл мөн ялгаагүй хүүхдүүдээ утаанаас хол байлгахыг хичээж 3 дахь хаусаа түрээслэж байгаагийн хувьд өөрийн анзаарсан зүйл, зөвлөмж бичье. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох бизээ.  1. Дөрвөн улирлын байшин барих эсвэл худалдаж авах гэж байгаа бол байршлаа сайн тооцоллох. Бидний өмнөх байшин түрээсийн зориулалттай баригдсан жижгхэн, хажуудаа 3 хөрш айлтай таунхаус маягийн байшин байв. Олон хөрш солигдсоор, тогтмол байдаг нь ганц манайх. Шинэ хөрш ирээд удаан амьдрах болтой баахан тавилга нүүлгэж авчраад л угийн хамаг юмтайгаа байшинг улам тохижуулж байсанаа сар хүрэхгүй за энэ холоос ажил сургуульд явна гэж худлаа юм байнаа гээд утааруугаа нүүгээд явчна. Тэхээс ч өөр аргаггүй. Гадаад шиг хурдны замтай биш. Үлдсэн ганц хөрш маань түрээсээ төлөөд байгаа мөртлөө хагас бүтэн сайнд хааяа нэг ирнэ. Түрээс төлж байгаа мөртлөө ирэхгүй байха...

Залуус дүү нартаа өгөх зөвлөмж

  1. Нас бол тоо- 30тай хүүхэд байхад 20той эцэг эх болсон хэрсүү нэгэн байдаг. 2. Нас бол тоо биш - эрүүл мэнд, хүүхэд төрүүлж өсгөхөд маргаангүй насны зөрүү мэдрэгдэнэ.  3. Хосуудын хувьд хүүхдээс өмнөх ба дараах амьдрал эрс тэс өөр. Хүүхэдтэй болсоноор бие биенийгээ болон өөрийнхөө олон шинэ зүйлийг олж мэднэ.  4. Бодоод хойш тавиад байлгүй сэтгэлийн мухарт байгаа хиймээр байгаа зүйлээ хойшлуулалгүй хий.  5. Өөртөө итгэлт эй байхад үргэлж суралц,итгэлтэй болгодог зүйлээ ол, түүнийгээ улам зүлгүүрдэж гялалз. 6. Аав ээжийнхээ нэрийг баасдахгүй хүн бол. 7. Өөрийгөө бяцхан рекламдаж сур. Эрдэмтэй хүн даруу байлаа гээд одоо цагт хэн ч чамайг олж харахгүй, үнэлэхгүй, хийсэн ажлыг чинь бусад завшина. 

小世界的大女孩

Image
旅游变得比以前容易得多。 当然如果你有钱和签证。 跟其他旅游者们比较, 我没多少旅游。 不过我该记得很多人没有机会去他国家的首都。 其实我有那么个亲戚一生度过在他的家乡。他有机会是有,但他不感兴趣而已。可能是因为他觉得他已经在很美丽的地方主。 作为享受旅游的人,我可不会放弃旅游。我要多多旅游! 不过一旦我到新的国家,我才意识到它实际上特别大!实际上访问热门景点需要比我想象的更多的钱和时间。所以我一般就逛逛一下首都。对我热门景点在首都不那么有兴趣。因为我已经多次看过那些 世界奇迹的 照片 (泰姬陵, 罗马斗兽场, 悉尼歌剧院等)。当然它们是人类创造的奇迹,不过它就不给那种 “哇!我在生命中第一次见到这个!”激动 。 自然环境和那些少听到过的地方会让我们觉得更惊讶和兴奋。 还有作为人类,我们应该承认我们无法前往世界的每个角落。 意识到这个事实 ,我并不急于去世界旅行。 对我来说,通过媒体看到并了解世界上存在那些令人惊叹的地方就足够了。 对我来说更重要的是听到各个地区人的故事。那些故事会让我们了解生活,甚至会改变我们。 我们生活在大大的世界,不过人之间的沟通和关系 使它变得更小。